ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ, ЯПОНЫ ОЛОН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БАЙГУУЛЛАГА /ЖАЙКА/-ГЫН ХАМТАРСАН ТӨСӨЛ ХЭРЭГЖИНЭ.

Монгол улсад агаарын бохирдол болон мэргэжлээс шалтгаалах өвчнөөр өвчлөгсдийн тоо жилээс жилд ихэсч байгаа өнөө үед Япон улсын хамтын ажиллагааны хүрээнд ЭМЯ, ШУГТЭ, ХАБҮТ, JICA олон улсын хамтын байгууллагатай хамтран 2018 оны 06-р сарын 04-06-нд “Improvement of diagnostic ability in early phase of pneumoconiosis and asbestos exposure related respiratory disease” сэдэвт төслийн анхдугаар сургалт Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг дээр амжилттай зохион байгуулагдлаа. Уг төсөл нь 3 жилийн хугацаатай хэрэгжиж Монгол улсын уушиг, дүрс оношилгоо, мэрэгжлээс шалтгаалах өвчин судлалын эмч мэргэжилтний оношилгооны чадамжийг сайжруулж Япон, Монгол улсын холбогдох эрүүл мэндийн байгууллагуудын хооронд алсын зайн цахим оношилгооны системийг нэвтрүүлэн ажиллах юм.

Сургалтыг Японы JICA олон улсын байгууллагын профессор Kouka Inai M.D. тэргүүтэй дүрс оношилгоо, мэргэжлээс шалтгаалах өвчин судлалын мэргэжлийн эрдэмтэн багш Ph.D., Kenichi Arita M.D., Ph.D., Takumi Kishimoto M.D., Ph.D., Katsuya Kato M.D., Ph.D., Kazuto Ashizawa M.D., Ph.D. нар удирдан Пневмокониоз, Асбестоз, Уушгины хавдрууд сэдвээр сургалтын лекцүүд уншиж, төгсгөлд шалгалт авсан нь сургалтын хугацаанд авсан мэдлэгийг бататгахад чухал ач холбогдолтой байв. 
Уг сургалтанд нийт 120 гаруй дүрс оношилгоо, мэргэжлээс шалтгаалах өвчин судлал, уушгины мэргэжлийн эмч нар, резидент эмч нар оролцсноос дүрс оношилгооны эмч нар-70, уурхайн эмч-3, сүрьеэгийн эмч-3, уушги дотрын эмч нар-11, резидент эмч нар-32, орон нутгийн (Говь-Алтай, Орхон, Бор-Өндөр, Налайх) дүрс оношилгооны эмч нар-5 тус тус хамрагдсан.
2018 оны 10-р сард 15 эмч, мэргэжилтнүүд төслийн хүрээний 2 дахь шатны сургалтанд Япон улсад очиж хамрагдах юм.