“ТӨГСӨЛТИЙН ДАРААХ ЭМНЭЛЗҮЙН СУРГАЛТАНД СУРАЛЦАГСДЫН НЭРЭМЖИТ САРЫН АЯН” ЭХЭЛЛЭЭ

Улсын гуравдугаар төв эмнэлэг нь эмнэлгийн төгсөлтийн дараах эмнэлзүйн сургалтын үйл ажиллагааны ил тод байдлыг хангах, чанар хүртээмжийг сайжруулах зорилгоор 2018 оны 05 сарын 21-ний өдрөөс 06 сарын 25-ны хооронд байгууллагын хэмжээнд “Төгсөлтийн дараах эмнэлзүйн сургалтанд суралцагсдын нэрэмжит сар” болгон зарлан төлөвлөгөөт ажлуудыг тусган хэрэгжүүлж эхэллээ. 
Тус сарын аяны хүрээнд эмнэл зүйн багш нарын ажлын хариуцлага, сурган заах үйл ажиллагааны хяналт үнэлгээг эрчимжүүлэх, суралцагсдын идэвх, бие даан гүйцэтгэх мэдлэг, ур чадваруудыг нэмэгдүүлэх, нотолгоонд тулгуурласан эмнэлзүйн шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх, судалгааны ажил хийх арга барил эзэмшүүлэн судлаач сэтгэлгээг хөгжүүлэхэд чиглэгдсэн олон талт үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.