“ХООЛ БОЛОВСРУУЛАХ ЭРХТНИЙГ ХАМГААЛАХ ДЭЛХИЙН ӨДӨР”-ИЙН  ХҮРЭЭНД “В БА С ХЕПАТИТ” ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Дэлхийн Гастроэнтерологийн байгууллагаас 2018 оны 5 сарын 29-ний өдрийг “В ба С хепатит” уриан дор тэмдэглэн өнгөрүүллээ. Энэхүү өдрийг Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн Хоол боловсруулах эрхтэн судлалын тасаг, Эмчилгээний хоол үйлдвэрлэлийн албаны хамт олон 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр “Вирүст хепатит, түүний хүндрэлийн талаарх хүмүүсийн ойлголт, мэдлэг, хандлага”-ыг сайжруулахад хүн бүрийн анхаарлыг хандуулах, өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчний хяналт, илрүүлэлт, эмчилгээ, сэргийлэлтийг улам боловсронгуй болгох, В, С вирүст хепатитийн вакцинд хамралтыг нэмэгдүүлэх, ач холбогдлыг таниулах, дэлхий дахинд вирүст хепатиттай тэмцэх, сэргийлэх талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх мэдээллийг хүргэх зорилгоор иргэд үйлчлүүлэгчдэд зориулсан өдөрлөгийн арга хэмжээг зохион байгууллаа. 
Өдөрлөгт 300 гаруй иргэд үйлчлүүлэгчид хамрагдсан бөгөөд өдөрлөгийн үеэр “Элэг бүтэн Монгол хөтөлбөрийн тухай болон хепатит В, С вирүс илрүүлэх орчин үеийн лабораторийн шинжилгээний арга, хепатит В, С вирүсийн халдвар, элэгний хавдрын оношилгоо, урьдчилан сэргийлэлт болон элэгний эмгэгийн үеийн зөв зохистой хооллолт, эмчилгээний хоолыг хэрхэн хийх талаар мэдээлэл, сургалт явуулж, эмчилгээ, оношлогоонд хэрхэн хамрагдах, хэрхэн урьдчилан сэргийлэх талаар гарын авлага тараалаа. Түүнчлэн Хоол боловсруулах эрхтэн судлалын тасгийн эмч нар элэгний В, С вирусын эмчилгээнд хамрагдсан ба хамрагдаж буй иргэдэд зөвлөгөө зөвлөмж өгсөн. 
Эмчилгээний хоол үйлдвэрлэлийн алба элэгний эмгэгийн үеийн хоол эмчилгээ, элгэнд тустай хүнсний бүтээгдэхүүний талаарх мэдээллийг үйлчлүүлэгч, эмчлүүлэгчдэд өгч, элэг цэвэрлэх чинцайны шүүс, хүрэн манжингийн шүүс бэлтгэх технологи арга ажиллагааг бодитоор зааж, 2 төрлийн шүүсний амталгааг 150 иргэд үйлчлүүлэгчдэд амтлуулж, “Шүүс бэлтгэх арга ажиллагаа” 80ш гарын авлага нийтэд тараалаа.