“ДЭМЖИН ТУСЛАХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛЛАГСДЫН НЭРЭМЖИТ САРЫН АЯН”-ЫН ХҮРЭЭНД ОЛОН ТӨРЛИЙН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Нэгдсэн Үндэсний Байгууллага нь 2003 оноос эхлэн “Олон улсын төрийн үйлчилгээний ажилчдын өдөр”-ийг жил бүрийн 06 дугаар сард тэмдэглэн өнгөрүүлэх болсон билээ. Тус өдрийг тохиолдуулан Улсын гуравдугаар төв эмнэлэг нь уламжлал болгон 2 дахь жилдээ “Эмнэлгийн дэмжин туслах, үйлчилгээний ажиллагсдын нэрэмжит сар”-ыг зарлан иргэд, үйлчлүүлэгч болон эмнэлгийн ажиллагсдад хандсан олон үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлж байна. 

Энэхүү үйл ажиллагааны хүрээнд 2018 оны 06 дугаар арын 09-ний өдөр эмнэлгийн ажилчдын дунд “Эрүүл агаарт-Ажлын ачааллаа тайлъя” уриан дор “Уулын алхалт” уралдаан, тэмцээнийг зохион байгуулсан бөгөөд нийт 15 тасаг, албадын 150 гаруй ажилчид оролцон уулын алхалт хийж, спортын тэмцээн уралдаанаар өрсөлдөн амралтын өдрийг өнгөрүүллээ. 
Нэрэмжит сарын хүрээнд “Эмнэлгийн соёл үйлчилгээний алба”-ны хамт олон “Дэм дэмэндээ” сайн үйлсийн аяныг өрнүүлэн тус албаны болон инженер техникийн албаны 2 ахмад ажилтанд сэтгэл санаа, эд материалын дэмжлэг болон эмнэлгийн тусламж үйлчилгээнд хамруулах үйл ажиллагааг зохион байгууллаа.