Улсын гуравдугаар төв эмнэлэг дараах сул ажлын байранд ажилтан сонгон шалгаруулж авна.

Улсын гуравдугаар төв эмнэлэг дараах сул ажлын байран ажилтан сонгон шалгаруулж авна.

Нээлттэй ажлын байр

Тавигдах шаардлага

Материал хүлээн авах хугацаа

1

Мэс заслын / Мэдээгүйжүүлгийн сувилагч-

10 орон тоо

  • Сувилахуйн дипломын болон бакалавр зэрэгтэй
  • Голч дүн 2,8-с дээш байх
  • Мэс заслын болон мэдээгүйжүүлгийн сувилахуйн нарийн мэргэжил эзэмшсэн
  • Сувилах эрхийн 5 жилийн хугацаатай зөвшөөрлийн гэрчилгээтэй, хугацаа хүчин төгөлдөр байх
  • Өөрийгөө тасралтгүй хөгжүүлэх хүсэл эрмэлзлэлтэй
  • Ёс зүй, харилцааны ур чадвар сайтай

/хугацаа харгалзахгүй байнга бүртгэнэ/

2

Ангиографийн техникч –

1 орон тоо

  • Дүрслэл оношилгооны техникч мэргэжлээр анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургуулийг төгссөн.
  • Техникч мэргэжилтэй
  • Ангиографийн аппарат тоног төхөөрөмжийн талаар  мэдлэгтэй
  • Тухайн мэргэжлээрээ ажилласан туршлагатай
  • Ээлжийн болон дуудлагаар ажиллах боломжтой, ачаалал даах чадвартай
  • Өөрийгөө тасралтгүй хөгжүүлэх хүсэл эрмэлзлэлтэй
  • Ёс зүй, харилцааны ур чадвар сайтай

2018.07.01

3

Эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер –

2 орон тоо

/1 нь хүний оронд 1-2 жил ажиллах/

  • Эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер мэргэжлээр бакалаврын зэрэгтэй, голч дүн 2.8-с дээш
  • Мэргэжлээрээ ажилласан туршлагатай
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Компьютерийн хэрэглээний програм дээр ажиллах мэдлэгтэй
  • Ажлын ачаалал даах чадвартай, ээлжинд болон дуудлагаар ажиллах боломжтой
  • Бие даан болон багаар ажиллах ур чадварыг эзэмшсэн, санаачлагатай ажиллах
  • Асуудал шийдвэрлэх, ажлыг гүйцэтгэхдээ хамтын менежментийн арга барилаар ажилладаг, өөрийгөө байнга хөгжүүлэх,
  • Ёс зүй, харилцааны ур чадвар сайтай

2018.07.01

4.

Эмнэлгийн тоног төхөөрөмжийн техникч –

 

1 орон тоо

 

/Хүний оронд 1-2 жил ажиллах/

  • Эмнэлгийн тоног төхөөрөмжийн техникч мэргэжлээр төгссөн, голч дүн 2.8-с дээш
  • Компьютерийн хэрэглээний програм дээр ажиллах мэдлэгтэй
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Ажлын ачаалал даах чадвартай, ээлжинд болон дуудлагаар ажиллах боломжтой
  • Бие даан болон багаар ажиллах ур чадварыг эзэмшсэн, санаачлагатай ажиллах
  • Асуудал шийдвэрлэх, ажлыг гүйцэтгэхдээ хамтын менежментийн арга барилаар ажилладаг, өөрийгөө байнга хөгжүүлэх,
  • Ёс зүй, харилцааны ур чадвар сайтай

2018.07.01

5.

Эрчимт эмчилгээний их эмч

 

1 орон тоо

 

/Хүний оронд 1-2 жил ажиллах/

  • Анагаах ухааны их сургуулийг бакалаврын зэрэгтэй төгсөж Эрчимт эмчилгээний их эмчийн мэргэжил эзэмшсэн байх
  • Эмчлэх эрхийн зөвшөөрлийн хугацаа 5 жил байх ба хүчинтэй байх
  • Мэргэжлээрээ ажилласан туршлагатай
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Багаар ажиллах, эрдэм шинжилгээний ур чадварт суралцсан
  • Компьютерийн хэрэглээний програм дээр ажиллах чадвартай 
  • Тус эмнэлэгт ажиллах хүсэл эрмэлзлэлтэй болон ачаалал даах чадвартай 

2018.07.01

6.

Дотоод шүүрэл булчирхайн их эмч

 

1 орон тоо

 

/Хүний оронд 1-2 жил ажиллах/

  • Анагаах ухааны их сургуулийг бакалаврын зэрэгтэй төгсөж Дотоод шүүрэл булчирхайн их эмчийн төрөлжсөн мэргэшил эзэмшсэн байх
  • Эмчлэх эрхийн зөвшөөрлийн хугацаа 5 жил байх ба хүчинтэй байх
  • Мэргэжлээрээ ажилласан туршлагатай
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Багаар ажиллах, эрдэм шинжилгээний ур чадварт суралцсан
  • Компьютерийн хэрэглээний програм дээр ажиллах чадвартай 
  • Тус эмнэлэгт ажиллах хүсэл эрмэлзлэлтэй болон ачаалал даах чадвартай 

2018.07.01

Бүрдүүлэх материал:

  • Шалгаруулалтад орохыг хүссэн өргөдөл
  • Төрийн албан хаагчийн анкет Маягт№1
  • Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн  нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
  • Мэргэшүүлэх сургалтад хамрагдсан бол гэрчлэх баримт бичгийн эх хувийн хуулбар
  • Иргэний үнэмлэхийн хуулбар;
  • “4х6” хэмжээтэй 1 хувь цээж зураг;
  • Нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар
  • Ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт

Холбоо барих

Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 5-р хороо, Ард-Аюушийн гудамж 1а, Улсын гуравдугаар төв эмнэлгийн Захиргаа, хүний нөөцийн алба, 3 тоот өрөө

Утасны дугаар: 7700-0316

Факс: 7000-7886

Анкет хүлээн авах хугацаа: 2018/06/18-07/02 дуустал

Захиргаа, хүний нөөцийн алба