Цусны Даралт Ихсэлтийн Эсрэг Аян Булган аймагт нээлтээ хийлээ

Улсын III-р төв эмнэлэг, ХААН Банк Сан, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв хамтран хоёр дахь жилдээ хэрэгжүүлж буй #ЦусныДаралтИхсэлтийнЭсрэгАян Булган аймагт нээлтээ хийлээ.

Нээлтийн дараа хамтрагч байгууллагууд аймгийн төв талбайд нээлттэй өдөрлөг зохион байгуулж, иргэдэд зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээлэл түгээх, даралтаа хэмжүүлж эрт илрүүлэгт хамрагдах боломжоор хангахын зэрэгцээ мэргэжлийн эмч нар зөвлөгөө мэдээлэл өгч байна.

Ард иргэдийн эрүүл мэндийн төлөө хэрэгжүүлж буй аяны нээлтэд хүрэлцэн ирсэн болон нээллтэй өдөрлөгт идэвхтэй оролцож байгаа Булган нутгийн ард иргэддээ талархал илэрхийлье. #ХААНБанкСан