Цусны Даралт Ихсэлтийн Эсрэг Аян-ыг энэ жил орон нутгийн зургаан аймагт хэрэгжүүлэхээр болж, аяны баг Булган аймагт ирлээ.

Улсын III-р төв эмнэлэг, ХААН Банк Сан, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв хамтран хоёр дахь жилдээ хэрэгжүүлж буй #ЦусныДаралтИхсэлтийнЭсрэгАян-ыг энэ жил орон нутгийн зургаан аймагт хэрэгжүүлэхээр болж, аяны баг Булган аймагт ирлээ. Өнөөдөр аймаг, сумдын эмнэлгийн эмч ажилтнуудад сургалт хийх бөгөөд маргааш нээлттэй өдөрлөг зохион байгуулж, иргэдийг үзлэг оношилгоонд хамруулна.

Манай улсын хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан болсон зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээллийг иргэд олон нийтэд түгээх, эрт илрүүлэх, орон нутгийн иргэдийг үзлэг оношилгоонд хамруулахад аяны зорилго оршино. Ард иргэдийн эрүүл мэндийн төлөө тус аяныг хамтран хэрэгжүүлж буй хамтрагч байгууллагууддаа талархал илэрхийлье. #ХААНБанкСан