СҮЛЖЭЭ, ЭМБЕДДЭД СИСТЕМ ХАРИУЦСАН ИНЖЕНЕР

Гүйцэтгэх үндсэн үүрэг

Эмнэлгийн сүлжээ, эмбеддэд систем, мэдээллийн технологийн техник хэрэгсэл, түүний системийн болон техникийн урьдчилан сэргийлэх үзлэгийг хийж, эвдрэл гэмтлийг оношлох, засварлах зэргээр тасралтгүй ажиллагааг хангах

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Мэдээллийн сүлжээний чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;

  • Сүлжээний шийдэл гаргах, засвар үйлчилгээ, тохиргоо хийх чадвартай байх

  • Cisco, MikroTik, Ubiquiti зэрэг тоног төхөөрөмжүүд дээр хөрвөн ажиллах чадвар, мэдлэг, туршлагатай байх

  • Цаг бүртгэл, хяналтын камер зэрэг эмбеддэд системүүдийг суурьлуулах, тохируулга хийх чадвартай байх

  • CCNA, CCNP, MTCNA -ийн сертификаттай бол давуу тал болно.

Нэмэлт мэдээлэл

  • Ажлын байранд тавигдах тусгай шаардлага:

  • Баримт бичиг боловсруулах чадвартай байх

  • Багаар хамтран ажиллах чадвартай;

  • Харилцаа, хандлага сайтай байх;

  • Шинийг эрэлхийлэгч, логик сэтгэлгээ сайтай, бүтээлч, санаачлагатай байх;

  • Ачаалал даах, хурдацтай ажиллах чадвартай;

  • Ажлын зохион байгуулалттай, нягт нямбай, хариуцлагатай;

  • Бие даасан, хараат бус шийдвэр гаргах чадвартай;

  • Тогтвор суурьшилтай ажиллах

Бүрдүүлэх материалын жагсаалт

  • Шалгаруулалтад орохыг хүссэн өргөдөл,
  • Төрийн албан хаагчийн анкет Маягт№1
  • Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
  • Мэргэшүүлэх сургалтад хамрагдсан бол гэрчлэх баримт бичгийн эх хувийн хуулбар
  • Иргэний үнэмлэхийн хуулбар;
  • “4х6” хэмжээтэй 1 хувь цээж зураг;
  • Нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар
  • Ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт

Холбоо барих

Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 5-р хороо, Ард-Аюушийн гудамж 1а, Улсын гуравдугаар төв эмнэлгийн Захиргаа, хүний нөөцийн алба, 3 тоот өрөө

Утасны дугаар: 7700-0316

Факс: 7000-7886

Анкет хүлээн авах хугацаа: 2018/07/25-08/01 дуустал

Захиргаа, хүний нөөцийн алба