“ЭЛЭГ БҮТЭН МОНГОЛ” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР, “ДЭЛХИЙН ХЕПАТИТИЙН ӨДӨР”-ИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ХҮРЭЭНД “ХЕПАТИТИЙГ УСТГАЯ” СЭДЭВТ ӨДӨРЛӨГ ЗОХИОЛОО

2018 оны 7 сарын 27-ны өдөр УГТЭ-ээс “Дэлхийн хепатитийн өдөр”- ийг тохиолдуулан “Хепатитийг илрүүлье, эмчилье” уриан дор иргэд үйлчлүүлэгч, эмч эмнэлгийн ажилчдад зориулсан өдөрлөгийн үйл ажиллагааг зохион байгууллаа. 

Өдөрлөгийн үеэр ард иргэдэд хепатитийг үүсгэж буй шалтгаан, эрт илрэх шинж тэмдэг, илрүүлэг үзлэг оношилгоо болон эмчилгээ, урьдчилан сэргийлэлт, эмчилгээний хоолны талаар эрүүл мэндийн боловсрол олгох сургалт сурталчилгаа явууллаа. Мөн өмнө нь вирүс илрүүлэх шинжилгээнд хамрагдаж байгаагүй үйлчлүүлэгч 20 иргэн, тус эмнэлгийн 60 гаруй ажилчинд “В”, “С” вирүс илрүүлэх шинжилгээ хийж, “В” вирүсийн эсрэг вакцины дархлаажуулалтанд хамруулах үйл ажиллагааг зохион байгууллаа. 

Өдөрлөгт давхардсан тоогоор 400 гаруй иргэд үйлчлүүлэгч хамрагдсан бөгөөд вирүс халдварлах зам, урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө, зөвлөмж өгч, элэгний эмгэгийн үеийн хоол эмчилгээ, элгэнд тустай эрүүл хүнсний бүтээгдэхүүний талаар мэдээлэл бүхий гарын авлага тарааж сурталчиллаа.