ЕВРОПЫН ЗҮРХ СУДАСНЫ ЭМЧ НАРЫН НИЙГЭМЛЭГИЙН КОНГРЕССД МОНГОЛЫН ЗҮРХНИЙ ЭМЧ НАРЫН ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦЛОО

2018 оны 08 сарын 25-29 ны өдрүүдэд Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Мюнхен хотноо зохион байгуулагдсан “Европын зүрх судасны эмч нарын нийгэмлэгийн конгресс”-д УГТЭ, УНТЭ, УХТЭ, дүүргийн эрүүл мэндийн төв, орон нутгийн болон хувийн хэвшлийн эмнэлгийн зүрхний эмч нарын төлөөлөл нийт 19 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцон цаашдын хамтын ажиллагаа, гишүүн орнуудын нийгэмлэгийг олон улсын түвшинд таниулах үйл ажиллагаа, зүрх судлалын салбарын тулгамдсан асуудал зэргийг хэлэлцлээ. 

Энэхүү “Европын зүрх судасны эмч нарын нийгэмлэгийн конгресс”-д 180 гаруй улс орны 2200 орчим төлөөлөгчид оролцсон бөгөөд тус хуралдааны 4 дэх өдрийн “Тосгуурын жирвэгнээ” сэдэвт хуралдааныг УГТЭ-ийн Зүрхний төвийн дарга, “Монголын Зүрх судасны эмч нарын нийгэмлэг”-ийн тэргүүн Д.Мөнгөнчимэг удирдан явуулсан ба тэрээр Монгол улсаас анх удаа Европын зүрх судасны эмч нарын нийгэмлэгийн “Итгэмжлэгдсэн профессор” өргөмжлөлийг тус нийгэмлэгийн ерөнхийлөгч Профессор Jereon Baxxаас гардан авсан юм.