ЭМНЭЛГИЙН ЭМЧ, АЖИЛЧДАД ЗАОРИУЛСАН ЦУСНЫ ДАРАЛТ ХЯНАХ БУЛАНГ НЭЭЛЭЭ

Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллыг дэмжих сарын хүрээнд УГТЭмнэлэг эмч, ажилчдын дунд цусны даралт ихсэлтийн эрт илрүүлгийн судалгааг 503 эмч, ажилчдад хийсэн бөгөөд тус судалгаанд хамрагдсан ажилтнуудын 9.3 % нь тамхи татдаг, 21.1 % нь идэвхтэй хөдөлгөөн хийдэггүй, 24.1% нь цусны даралт ихэсдэг, 6.4 % нь цусны даралт бууруулах эмийг тогтмол хэрэглэдэг, 11.7% нь цусны даралт бууруулах эмийг тогтмол бус хэрэглэдэг дүн гарсан. Мөн судалгаанд хамрагдсан ажилчдын 11.5% нь цусны даралтаа өөрөө хянадаг бол 88.5% нь даралтаа огт хянадаггүй гэж тодорхойлогдсон байна. 

Иймд цусны даралт ихсэлтийн өндөр эрсдэлтэй, ажлын ачаалал ихтэй ажилладаг ажилчид цусны даралтаа өөрөө хянах боломжийг бүрдүүлэх зорилгоор мэс заслын хагалгааны 2 хэсэгт “Цусны даралт хэмжилтийн булан”-г байгуулсан бөгөөд тус санаачлагыг “Зөвлөх поликлиникийн тасаг”-ийн хамт олон гарган хэрэгжүүллээ. Цаашид энэхүү цусны даралт хэмжилтийн буланг дэмжин туслах тасаг, албадын ажилчдын амрах өрөө болон бусад мэс заслын хагалгааны ойролцоох хэсгүүдэд нээхээр төлөвлөсөн.