ЭРЧИМТ ЭМЧИЛГЭЭНИЙ ӨНӨӨГИЙН ТУЛГАМДСАН АСУУДЛУУД, ЭМНЭЛГИЙН ДОТООД ХАЛДВАР СЭДЭВТ ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНИЙ ЧУУЛГАН ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

2018 оны 09 дүгээр сарын 13, 14-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо “Эрчимт эмчилгээний тулгамдсан асуудлууд, эмнэлгийн дотоод халдвар” сэдэвт үндэсний хэмжээний чуулган зохион байгуулагдаж байгаа билээ. Энэхүү арга хэмжээний хүрээнд 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Улсын гуравдугаар төв эмнэлэг, Монголын эрчимт эмчилгээний нийгэмлэг, БНСУ-ын “Эрчимт эмчилгээний нийгэмлэг”-тэй хамтран эрчимт эмчилгээний өнөөгийн тулгамдсан асуудал болох “Амьсгалын цочмог гачаалт хам шинж, амьсгалын аппаратын чийгшүүлэгч болон температур зохицуулах менежемент” сэдвээр сургалт зохион байгууллаа.

Тус сургалтыг БНСУ-ын Эрчимт эмчилгээний нийгэмлэгийн эмч нар болох Профессор Sung Won Na, Chang Man Lim нар удирдан явуулсан бөгөөд Монголын эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлэг, яаралтай тусламж, уушги, зүрх судлалын эмч нар оролцож өөрсдийн санал бодлоо солилцон, туршлага судалсан үр дүнтэй сургалт боллоо.