“ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭЛТИЙН ЭСРЭГ АЯН” АРХАНГАЙ АЙМАГТ ХОЁР ДАХЬ ӨДРӨӨ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Улсын гуравдугаар төв эмнэлэг, Хаан банк сангаас хамтран зохион байгуулж буй “ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭЛТИЙН ЭСРЭГ АЯН”-ы хоёрдугаар ээлжийн эрт илрүүлэг үзлэг, оношилгоог Архангай аймагт хоёр дахь өдрөө амжилттай зохион байгуулж байна. 

Аяны хүрээнд тус аймгийн 1396 гаруй иргэдийг цусны даралт ихсэлтийг эрт илрүүлэх үзлэг, оношилгоонд хамруулан, цусны даралтаас урьдчилан сэргийлэх чиглэлээр зөвлөгөө, зөвлөмж, сургалт зохион байгуулж байна.