ЭМНЭЛГИЙН ДАРГЫН НЭРЭМЖИТ ГАР БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН БОЛЛОО

Улсын гурав дугаар төв эмнэлгийн даргын нэрэмжит “Гар бөмбөгийн аварга” шалгаруулах шилжин явах цомын төлөөх тэмцээн 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр “Ач” анагаах ухааны их сургуулийн спорт зааланд зохион байгуулагдлаа. 

Энэхүү тэмцээн нь эмч ажилчдын биеийн тамир спортын нэгдсэн арга хэмжээнд өргөнөөр оролцуулах, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, хамт олны эв нэгдэл, итгэлцэл, эмнэлийн шигшээ багийн тамирчдыг шинэчлэн бүрдүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг билээ. 

Тус тэмцээнд эмнэлгийн 39 тасаг, нэгж албадын 22 баг оролцсоноос эрэгтэй багийн I байранд Т.Баасандорж ахлагчтай ХТ, ДОТ, ЧХХМЗТ, МЭЭТ, ЗШТасгийн хамтарсан баг, II байранд Б.Лхагвасүрэн ахлагчтай СЗЭТ, МУЭТасгийн хамтарсан баг, III байранд Х.Бат-Ирээдүй ахлагчтай Захиргааны баг, эмэгтэй I байранд Н.Пүрэвсүрэн ахлагчтай СЗЭТ, ЯТТасгийн хамтарсан баг, II байранд Д.Оюунзул ахлагчтай ДОТ, ЧХХМЗТ, АГОЭТасгийн хамтарсан баг, III байранд Д.Баяндүүрэн ахлагчтай ЭСҮАлбаны багууд тус тус шалгарсан.

Харвалтын тасгийн их эмч Т. Баасандорж шилдэг эрэгтэй тоглогч, Яаралтай тусламжийн тасгийн сувилагч Н.Пүрэвсүрэн шилдэг эмэгтэй тоглогч, Эмнэлгийн соёл үйлчилгээний албаны ахлах менежер Б.Соёл-Эрдэнэ шилдэг дасгалжуулагчаар шалгарч, Сэргээн засах эмчилгээний тасаг, Яаралтай тусламжийн тасгийн баг хамт олон шилжин явах цомын эзэд боллоо.