ЛАБОРАТОРИЙН ТЕХНИКЧ АЖИЛД АВНА

Гүйцэтгэх үндсэн үүрэг: Лавлагаа лабораторид ажиллах лабораторийн техникч ажилд авна. Ажлын байрны тодорхойлолтонд заагдсан ажил үйлчилгээг хийж гүйцэтгэнэ.

Ажлын байранд тавигдах ерөнхий шаардлага:
• АШУҮИС-ийн ЭМТСургуулийг лабораторийн техникч мэргэжлээр төгссөн байх
• Мэргэжлээрээ ажилласан туршлагатай бол давуу тал болно
• Англи хэлний зохих түвшний мэдлэгтэй
• Багаар ажиллах, эрдэм шинжилгээний ур чадварт суралцсан
• Компьютерийн хэрэглээний програм, дотоод сүлжээнд ажиллах мэдлэг чадвартай 
• Тус эмнэлэгт ажиллах хүсэл эрмэлзлэлтэй болон ачаалал даах чадвартай 

Ажлын байранд тавигдах тусгай шаардлага:
• Мэргэжлийн болон боловсролын цол зэрэг хамгаалсан бол давуу талтай
• Бие даан болон багаар ажиллах ур чадварыг эзэмшсэн, санаачлагатай ажиллах 
• Асуудал шийдвэрлэх, ажлыг гүйцэтгэхдээ хамтын менежментийн арга барилаар ажилладаг, өөрийгөө байнга хөгжүүлэх, 
• Ёс зүй, харилцаа хандлагыг дээдэлдэг байх, харилцааны өндөр ур чадвартай

• Урлаг, спортын авьяастай байх

Бүрдүүлэх материал:
• Шалгаруулалтад орохыг хүссэн өргөдөл,
• Төрийн албан хаагчийн анкет (Төрийн албан хаагчийн анкетыг маягт N1-ийн дагуу бүрэн бөглөсөн байх); 
• Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эхийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт; 
• Мэргэшүүлэх сургалтад хамрагдсан бол гэрчлэх баримт бичгийн эх хувийг хуулбарын хамт; 
• Иргэний үнэмлэхийн эх, хуулбарын хамт; 
• “4 х 6”-гийн хэмжээний цээж зураг 2 хувь; 
• Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /Нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтэр/-ийн эх хувийг хуулбарын хамт;
• Ажиллаж байсан эсвэл суралцаж байсан байгууллагын тодорхойлолт

Холбоо барих: Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 5-р хороо, Ард-Аюушийн гудамж 1а

Утасны дугаар: 77000316

Анкет хүлээж авах сүүлийн огноо: 2018-10-18 23:59