ҮНДСЭН БОЛОН ТӨРӨЛЖСӨН МЭРГЭШЛИЙН ЧИГЛЭЛЭЭР ТӨГСӨЛТИЙН ДАРААХ ЭМНЭЛЗҮЙН СУРГАЛТАНД ШИНЭЭР ЭЛСЭГЧДЭД ЗОРИУЛСАН “ЧИГЛҮҮЛЭХ СУРГАЛТ” ЗОХ

Улсын гуравдугаар төв эмнэлэг нь 2018 оны 10 дугаар сарын 18, 19-ний өдрүүдэд үндсэн болон төрөлжсөн мэргэшлийн чиглэлээр 2018-2020 онд суралцах суралцагч нарт зориулсан “ЧИГЛҮҮЛЭХ СУРГАЛТ” зохион байгууллаа. Тус сургалт нь эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтанд хамрагдах эмч, мэргэжилтнүүдэд эмнэлгийн бүтэц, зохион байгуулалт, хөдөлмөрийн дотоод журам, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ, хөдөлмөр аюулгүй ажиллагаа, эмнэлгийн дотоод халдвараас сэргийлэх талаар мэдээлэл олгож тусламж үйлчилгээний үйл ажиллагаанд чиглүүлэх, тус эмнэлгийн төгсөлтийн дараах сургалтын журам, дотоод хяналт, үнэлгээ, сургалтын цөм хөтөлбөрийн талаар танилцуулж, сургалт эрхлэгч байгууллага, элсэгч болон сургагч багшийн хооронд гурвалсан гэрээ байгуулах зэрэг үйл ажиллагааг уламжлал болгон жил бүр зохион байгуулдаг билээ.

Энэхүү хоёр өдрийн турш зохион байгуулсан чиглүүлэх сургалтанд үндсэн мэргэшлийн 104 резидент эмч, төрөлжсөн болон мэргэшил дээшлүүлэх чиглэлийн 20 эмч, сувилахуйн төрөлжсөн мэргэшлийн 37 сувилагч мэргэжилтнүүд нийт 160 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд хамрагдлаа.