Эрүүл мэндийн даатгалаар урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж эхэллээ

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2018 оны 19 тоот тогтоолоор баталсан “Даатгуулагчийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо шинжилгээнд хамруулах журам” –ийн дагуу эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээ байгуулсан эрүүл мэндийн байгууллагуудад урьдчилан сэргийлэх үзлэгийг хийлгэх боломжтой боллоо. Урьдчилан сэргийлэх үзлэгт даатгуулагчийн нас, эрүүл мэндийн эрсдэлд үндэслэн урьдчилан сэргийлэх үзлэгийн багцыг сонгон хамрагдах боломжтой.