УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛГИЙН ЗҮРХ СУДАСНЫ МЭС ЗАСЛЫН ТАСГИЙН ЛОГО ШАЛГАРУУЛАХ УРАЛДААН

Монгол Улсад Зүрх Судасны мэс засал үүсэн хөгжөөд 60 шахам жил болж байгаа бөгөөд 2019 онд ЗҮРХ СУДАСНЫ МЭС ЗАСЛЫН ТАСАГ үүсгэн байгуулагдсаны 50 жилийн түүхт ой тохиож байгаа бөгөөд тус арга хэмжээтэй холбогдуулан тус тасгийн ЛОГО зохиох уралдааныг зарлаж байна.

ЛОГО-нд тавигдах шаардлага:
• Зүрх Судасны мэс заслын онцлогийг тусгах 
• Уламжлал уран бичлэг ашиглаж болно
• Цаашид хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсон энгийн ойлгомжтой 6-аас олон элемент агуулаагүй, 3-аас олон өнгө хослуулалгүй, цогц утга төгөлдөр бүтээл байвал зохино.

Лого нь салбарын vйл ажиллагаа, онцлогийг товч, тодорхой тусгасан сэтгэлгээний єндєр тvвшинд хийгдсэн байх бөгөөд єндєр нягтралтай (300 dpi-с дээш) байх шаардлагатай бєгєєд (жижгээс том руу хувиргахад харьцаа алдагдахгvй vндсэн элементvvд харагдаж байх) уралдаанд ирvvлэх бvтээлийг CD болон DVD дээр tiff, jpg форматтай буулгаж ирvvлнэ

ЛОГО-ны эхийг А4 хэмжээтэй хийгдэх бөгөөд пластик, даавуу, цаасан байдлаар зохиож болно.
Логоны дизайн нь хар, цагаан болон єнгєт гадаргуу дээр хэвлэгдэхээр зохиогдоно. Лого нь ном бүтээл, видео, сонин сэтгvvл, ил захидал, сурталчилгааны материал, зурагт хуудас болон бусад материалууд дээр хэвлэгдэх боломжтой байна. 
Лого зохиогчид зєвхєн єєрийн зохиосон дизайнаар оролцох бєгєєд бусад бvтээл /лого/-ноос хуулсан, санаа авсан, тэдгээрийн элементийг агуулсан бvтээлvvдийг хvлээн авахгvй.
Уралдаанд нэг бvтээлч хэдэн ч загвараар оролцож болох бєгєєд бvтээл тус бvрийг тайлбарласан тайлбарыг заавал хавсаргана. 
Овог нэр, холбоо барих утасны дугаар, ажлын болон оршин суугаа хаягаа бvтээлийг битvvмжилж ирvvлсэн дугтуйн дээр тодорхой бичсэн байна.

2018 оны 11-р сарын 5-ны өдрөөс 12-р сарын 15-ны өдөр хүртэл бүтээлийг хүлээн авна. 
ЛОГО зохиох уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг Зүрхний мэс заслын тасгийн хурлаар хэлэлцэж, 1 бүтээлийг шалгаруулж бүтээлийн эзнийг урамшуулна.

Харилцах эмч Ж.Эрдэнэсүрэн
Холбоо барих утас 88008821
Цахим хаяг erdenetungaa@gmail.com