“ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛ – БИДНИЙ БАТАЛГАА” ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Эрүүл мэндийн яамнаас 2018 оныг “Эрүүл мэндийн даатгалыг-Иргэн бүрт” зорилтот жил болгон зарласантай холбоотой Улсын гуравдугаар төв эмнэлэг нь олон чиглэлээр үйл ажиллагааг санаачлан хэрэгжүүлж байгаагийн нэг нь “Эрүүл мэндийн даатгал-Бидний баталгаа” өдөрлөгийн арга хэмжээ юм. 

11 дүгээр сарын 13-20-ны өдөр зохион байгуулагдсан энэхүү өдөрлөгийн хүрээнд тус эмнэлгийн хэвтэн эмчлүүлэх тасгуудын 210 үйлчлүүлэгчдэд болон хүлээлгийн танхимууд, сахиурын өрөөгөөр үйлчлүүлж буй 88 иргэд, эмчлүүлэгчдийн ар гэрийнхэнд эрүүл мэндийн даатгалын ач холбогдол, даатгуулагчийн эрх үүрэг, эрүүл мэндийн даатгалаас санхүүжүүлэх тусламж үйлчилгээний төрлүүд болон шинээр батлагдсан журам, тогтоолын талаарх мэдээ, мэдээллийг хүргэж, 3 төрлийн гарын авлага тараан даатгуулагчдаас сэтгэл ханамжийн судалгаа авсан бөгөөд “Даатгуулагчдад зориулсан гарын авлага” зурагт хуудсыг шинэчлэн гарган цахим бүртгэлийн хүлээлгийн хэсэг, даатгалын мэдээллийн самбаруудад байршуулан ажилласан. 

Тус эмнэлгийн нийт 440 эмч, ажилчдад ЭМДЕГ-ын “Тусламж үйлчилгээний чанарын хэлтэс”-ийн мэргэжилтэн Р.Наранчимэг хүрэлцэн ирж эрүүл мэндийн даатгалын хуулийн өөрчлөлтүүд, хуулийн хэрэгжилт, шинээр батлагдсан журмын танилцуулгын талаар мэдээлэл хүргэн ажиллалаа.