АНАГААХ УХААНЫ ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛСАНД БАЯР ХҮРГЭЕ

Улсын гуравдугаар төв эмнэлгийн Ангиографийн оношилгоо эмчилгээний тасгийн их эмч Хуягийн Батмягмар 2018 оны 11 сарын 22-ны өдөр Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Эрдмийн зөвлөлийн тогтоолоор “Зүрхний титэм судсан дотуурх эмчилгээний үр дүн” сэдвээр Анагаах Ухааны Докторын зэрэг (Ph.D) амжилттай хамгааллаа. 
Анагаах Ухааны докторын зэргийг амжилттай хамгаалсан их эмч Х.Батмягмар танд эмнэлгийн удирдлагын баг, нийт хамт олноос нь баяр хүргэж, ажил хөдөлмөр, эрдэм судлалын ажилд нь улам өндөр амжилт хүсье.

Эмнэлгийн захиргаа, хамт олноос нь
2018.11.23