УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ “ЦАГААН ТУУЗ” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Монгол улсын Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх, иргэд, олон нийтийн мэдлэг, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Дэлхийн 180 гаруй орон” Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх аян” зохион байгуулж байгаа билээ. 

Энэхүү үйл ажиллагааны хүрээнд Улсын гуравдугаар төв эмнэлгийн хоол үйлдвэрлэлийн алба, сувилахуйн алба, инженер техникийн албадууд хамтран “Хүчирхийллийн бүх хэлбэрийг зогсооё” уриан доо “Цагаан тууз” арга хэмжээг зохион байгуулж эмч, эмнэлгийн ажилчдыг хүчирхийллийн эсрэг нэгдэхийг уриалан гарын үсэг зуруулж, хүчирхийллийн эсрэг 4 төрлийн гарын авлага бэлтгэн олны хүртээл болгон, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх зөвлөгөө, зөвлөмж, мэдээллээр хангах арга хэмжээнүүдийг зохион байгууллаа.