Талархал

73 настай Б.Намжил миний бие 2012 оны 11 сарын 24-нд тус эмнэлгийн хүлээн авах тасагт ухаангүй хүргэгдэн ирсэн бөгөөд эмч Эрдэнэсүрэн нь намайг яаралтай шинжилгээнд оруулж ЭХО оношлогооны эмч О.Ариунбилэгийг дуудан ирүүлж зөөврийн болон суурин ЭХО аппаратаар нухацтай олон дахин үзэж хэвлийн хөндийн гол судасны 12-13 см цүлхэнг өөлөн авч хиймэл судсаар нөхөн сэргээх мэс засал хийхээр шийдвэрлэж сүү шиг сэтгэлтэй мэргэжлийн өндөр мэдлэг, нөр их ур чадварыг эзэмшиж чадсан алтан гартай, анагаах увидастэй эмч нарын багийг Монгол улсын хүний гавъяат эмч, Анагаахын шинжлэх ухааны доктор, клиникийн профессор Д.Цэгээнжав, зүрх судасны мэс засалч эмч Эрдэнэсүрэн, Нямсүрэн, Бат-Ундрал нарын баг миний хэвлийн хөндийн гол судасны цүлхэнг авч амь насыг минь аварсанд гүнээ талархаж байгаагаа эмнэлгийн тусламж үйлчилгээг чанарын өндөр түвшинд үзүүлж, анагаах ухааны сүүлийн үеийн ололтуудыг эрдэм шинжилгээ судалгаатай хослуулан ажиллаж байгаа зүрх судасны мэс заслын тасгийн хамт олноор бахархаж байгаагаа илэрхийлж та бүхэнд цаашдын ажил үйлсэд улам их амжилт, эрүүл энхийг хүсэн ерөөе.

Биднй талархал, бахархалыг эмнэлгийн хамт олонд дамжуулж өгөхийг хүссэн:

Өвчтөн, өндөр настан Б.Намжил

Төрсөн дүү: Монгол улсын хөдөлмөрийн баатар, гавъяат тээвэрчин Дашцэрэн

Дүү: Монгол улсын гавъяат багш Цэдэнбал болон төрөл төрөгсөд нь