“ТАРХИНЫ ХАРВАЛТ БА ЗҮРХНИЙ ШИГДЭЭС ТӨСЛИЙН 5 ЖИЛИЙН ҮР ДҮН” ТАЙЛАН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ ГЭЖ БАЙНА

УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ нь Монголын Мянганы Сорилын сангийн санхүүжилт, ДЭМБ-ын тэмжлэг туслалцаатайгаар 2010-2013 онд хэрэгжиж 2013 оны 10-р сард суурилагдсан “Тархины харвалт ба Зүрхний шигдээс” төслийн өнөөгийн бодит үр дүн, ололт, амжилт, тулгамдаж буй асуудлыг төслийн хүрээнд хамтран ажилласан холбогдох олон улсын байгууллагууд, эрүүл мэндийн салбарын хамтран ажиллагч байгууллагууд болон иргэд олон нийтэд тайлагнах арга хэмжээг зохион байгуулах гэж байгаа гэж байна. 
Хэзээ: 2018 оны 12 дугаар сарын 21-ны өдөр 10 цагт 
Хаана: Туушин зочид буудлын “СҮЛД” хурлын танхим