ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН 2018 ОНЫ “ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГА”-ААР ШАЛГАРЛАА

2019 оны 2 сарын 14-15-ны өдрүүдэд 2019 оны Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны улсын зөвлөгөөн “Инээмсэглэл-Эерэг хандлага” уриан дор зохион байгуулагдаж өнгөрлөө. Хоёр өдөр үргэлжилсэн уг зөвлөгөөнд ЭМЯ-ны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төв, Бүсийн оношилгоо эмчилгээний төв, аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга нар, ДЭМБ-ын монгол дахь суурин төлөөлөгчийн газар, Азийн хөгжлийн банкны Монгол улс дахь Суурин төлөөлөгчийн газар, НҮБ-ын Хүүхдийн сан, Хүн амын сан, Дэлхийн банкны Монгол улс дахь суурин төлөөлөгчийн газар зэрэг 50 гаруй байгууллагаас төлөөлж 170 гаруй удирдах албан тушаалтнууд оролцон, 2018 оны ажлаа тайлагнаж, алдаа оноогоо дүгнэлээ.

Зөвлөгөөний үеэр ЭМЯ-аас 2018 оны үйл ажиллагааны гүйцэтгэлийн хяналт-шинжилгээ, үнэлгээний нэгдсэн дүнг танилцуулж эрүүл мэндийн байгууллагуудын ажлыг дүгнэлээ. Эрүүл мэндийн яамны харъяа байгууллагууд дундаас УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ МАШ САЙН (А) үнэлгээтэйгээр “НЭГДҮГЭЭР БАЙР“ эзэлж, салбарынхаа 2018 оны шилдэг эмнэлгээр шалгарлаа.
Хүн ардынхаа эрүүл энхийг хамгаалах хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргээ нэр төртэй биелүүлж эрүүл мэндийн салбарын шилдэг байгууллагаар шалгарсан нийт Шастинчууддаа ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, 2019 ондоо салбараа Инээмсэглэл - Эерэг Хандлагаараа манлайлан ажиллахыг хүсэн ерөөе.