МЭС ЗАСЛЫН БОЛОН БООЛТНЫ СУВИЛАГЧ НАРЫГ ЧАДАВХИЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Улсын гуравдугаар төв эмнэлгийн даргын 2018 оны А/24 дүгээр тушаалаар батлагдсан “Эмнэлгийн мэргэжилтнийг чадавхжуулахад дэмжлэг үзүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд тус эмнэлэг өөрсдийн эмч, сувилагчдыг төдийгүй аймаг, дүүргийн эмнэлгийн эмч, сувилагчдад зориулсан олон талт сургалт, мэдээллийн үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байгаа билээ. 

2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр тус эмнэлгийн мэс засал, боолтны сувилагчид болон Нийслэлийн БГД, СХД-ийн эмнэлгүүдийн мэс засал, боолтны сувилагчдад зориулсан ур чадварыг дээшлүүлэх чадавхжуулах сургалтыг онолын болон ажлын байран дээрхи дадлага хэлбэрээр дадлага туршлагатай эмч, сувилагчдаар удирдуулан явуулсан бөгөөд уг үйл ажиллагаанд УГТЭ-ийн удирдлагууд болон НЭМГ-ын Сувилахуйн тусламж үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Ц.Сонгиносүрэн оролцлоо. 
Энэхүү сургалт нь тус эмнэлгийн мэс заслын боолтын кабинетаар үйлчлүүлж буй иргэдийн төвлөрлийг сааруулах, дүүргийн эмнэлгүүдийн мэс заслын болон боолтын сувилагчдыг мэдлэг, чадварыг дээшлүүлэн чадавхжуулах, шархны хоёрдогч халдвар үүсгэх хүндрэлээс урьдчилан сэргийлэх зорилготой зохион байгуулагдсан бөгөөд нийт 58 сувилагчид хамрагдлаа.