“СПОРТЫН 3 ТӨРӨЛТ ТЭМЦЭЭН”-Д УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛГИЙН БАГ, ТАМИРЧИД ТЭРГҮҮЛЛЭЭ

Нийслэлийн Баянгол дүүргийн “Биеийн тамир спортын хороон”-оос дүүргийнхээ эрүүл мэндийн байгууллагуудын эмч, ажилчдын дунд жил бүр зохион байгуулдаг спортын 3 төрөлт тэмцээнд Улсын гуравдугаар төв эмнэлгийн баг, тамирчид амжилттай оролцож багийн нийлбэр дүнгээр Тэргүүн байр эзэллээ.

Ширээний теннисийн төрөлд Тэргүүн байранд тус эмнэлгийн яаралтай тусламжийн тасгийн их эмч Б.Очирбат, Дэд байранд мэдрэлийн мэс заслын тасгийн сувилагч Я.Буянзаяа нар, сагсан бөмбөгийн төрөлд Тэргүүн байр тус эмнэлгийн эмэгтэй баг, Дэд байранд мөн тус эмнэлгийн эрэгтэй тамирчдын баг шалгарсан бол гар бөмбөгийн төрөлд тус эмнэлгийн эрэгтэй тамирчдын баг шалгарлаа. Мөн шилдэг тоглогчоор гар бөмбөгийн төрөлд тус эмнэлгийн Мэдрэл судлалын тасгийн их эмч Т.Баасандорж, сагсан бөмбөгийн төрөлд шилдэг тоглогчоор тус эмнэлгийн мэдрэлийн мэс заслын тасгийн сувилагч Б.Нарантуяа нар шалгарлаа.

ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН БАГ, ТАМИРЧИДДАА ЭМНЭЛГИЙН ЗАХИРГААНЫ ЗҮГЭЭС БАЯР ХҮРГЭЖ, ЦААШДЫН ТЭМЦЭЭН УРАЛДААНД ӨНДӨР АМЖИЛТ ХҮСЭН ЕРӨӨЕ.