УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ “ТӨВӨНХИЙН БИЧИЛ МЭС ЗАСАЛ”-ЫГ АМЖИЛТТАЙ ХИЙЛЭЭ

Улсын гуравдугаар төв эмнэлгийн Чих, хамар, хоолойн мэс заслын тасаг нь төвөн төвөнх-амьсгалын замыг хаасан хүний хөхөнцөр вирусын гаралтай ургацаг бүхий эмчлүүлэгчид анх удаа "Төвөнхийн бичил мэс засал"-ыг амжилттай хийлээ. Цаашид энэ төрлийн мэс засал нь тогтмол хийгдэх болно.