“ГАМШГААС ХАМГААЛАХ ИЖ БҮРЭН СУРГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛАХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2019 оны 02 дугаар 26-ны өдөр Улсын гуравдугаар төв эмнэлгийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд зориулан Нийслэлийн Онцгой Байдлын Газраас “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль зохион байгуулах нь” сэдэвт сургалт зохион байгуууллаа. 

Тус сургалт нь гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн үед болзошгүй газар хөдлөлт болсон тохиолдолд аж ахуй нэгж, байгууллага, тогтвортой байдлаа хэрхэн хангах, мэргэжлийн байгууллагатай хамтран хэрэгжүүлэх арга хэмжээ, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэх асуудлыг тодорхойлох дадлага сургууль хэрхэн зохион байгуулах чиглэлээр мэдлэг, мэдээлэл олгох зорилгоор зохион байгууллаа. 

Сургалтыг Нийслэлийн Онцгой Байдлын Газрын дэд дарга, хошууч Б.Мягмардорж, ГУСГ-ын гамшгаас урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгааны хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Бат-Эрдэнэ нар зохион байгуулж, сургалтанд эмнэлгийн 411 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд хамрагдлаа.