“ЧИХРИЙН ШИЖИН ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЬЕ” СЭДЭВТ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Улсын гуравдугаар төв эмнэлгийн Эрүүл зан үйл төлөвшүүлэх мэдээлэл сургалт, сурталчилгааны төв, Диабетийн төв хамтран “Чихрийн шижин өвчний тухай та мэдэх үү“ иргэдэд зориулсан эрүүл мэндийн боловсрол олгох сургалт, өдөрлөгийн арга хэмжээг зохион байгууллаа. 

Тус өдөрлөгөөр “Чихрийн шижин өвчин гэж юу вэ?”, “Зөв зохистой хооллолт”, “Идэвхитэй хөдөлгөөн эрүүл мэндэд тустай” сэдвээр сургалт, мэдээллийг явуулан, амьдралын эрүүл, зөв дадлыг өдөр тутамдаа хэвшүүлэх энгийн аргын талаархи зөвлөгөө өгч, гарын авлага, тараах материалыг тараалаа. 

Энэхүү өдөрлөгийн үеэр чихрийн шижин өвчний эрсдэлийн үнэлгээг 120 гаруй үйлчлүүлэгчдэд хийж, эрсдэлтэй бүлгийн 48 үйлчлүүлэгчид сахар тодорхойлох шинжилгээг хийснээс 6 тохиолдолд өндөр эрсдэлтэй үнэлэгдсэн. Мөн бие махбодийн 8 төрлийн хэмжилтийг 31 иргэнд хийж, нарийн мэргэжлийн эмчийн зөвлөгөөг өгч ажиллалаа.