ТАЛАРХАЛ

Миний эхнэр олон жил ходоодны хүнд шархтай маш их зовсон 2018.12.03-нд тус эмнэлгийн “ХБЭСТ”-т хэвтэн эмчлүүлж улмаар ЕМЗТ-т 2019.01.28-ны өдөр ходоод тайрах хагалгааг дурангаар маш амжилттай хийлгэн одоо биеийн байдал сайжирч, олон жилийн зовлонт өвчнөөсөө ангижирсандаа маш баяртай байна. Ийм учир өвчтөний ар гэрийхэн, үр хүүхэд, хань ижил нь мэс заслын хийсэн ЕМЗТ-ын эрхлэгч М.Ганбаатар, Д.Эрдэнэболд, С.Алтанхуяг эмч, мөн унтуулгын эмч Д.Отгондаваа, хагалгаанд оролцсон сувилагч нар хагалгааны баг хамт олон болон ЕМЗТ-ийн эмч сувилагч ажилтан нартаа маш баярлаж талархсанаа илэрхийлэн ажлын өндөр амжилт хүсье.

Мөн биеийн байдал маш хүнд тус эмнэлэгт ирэхэд хүлээн авч маш их сэтгэл гарган сайн эмчилж өгсөн “ХБЭСТ”-ийн П.Оюухүү эмч болон тасгийн сувилагч нарт, мөн М.Энх-Өлзий эрхлэгчтэй дурангийн тасгийн хамт олонд туйлаас их баярлаж олон хүнийг өвчин зовлонгоос нь салгадаг буянтай сайхан ажилд нь өндөрөөс өндөр амжилт хүсье.

Баярласан талархсанаа илэрхийлсэн эмчлүүлэгч Б.Амгалан мөн ар гэр нөхөр Ч.Чинзориг. РД:ЧТ73032011

Хаяг: ХУД-ийн 4-р хороо Арцат 4 гудамж 184б тоот. Утас: 95006693, 95026693

2019.02.12