УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ ЗАХИРГААНЫ АЛБАДЫН АЖИЛЧДАА ЧАДАВХИЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Тус эмнэлэг 2019 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Захиргааны албадын ажилчдад зориулсан “Удирдлагын менежмент, багийн ажиллагааны зарчим” сэдэвт чадавхижуулах сургалтыг “Инээмсэглэл-Эерэг хандлага” уриан дор зохион байгууллаа.

Энэхүү сургалтыг тус эмнэлгийн хэмжээнд 2019 оныг “Хариуцлага, Хандлага, ёс зүйн жил” болгон зарласантай холбогдуулан захиргааны албадын түвшинд ажлын байрны сахилга, дэг журам, ёс зүйн хэм хэмжээг сайжруулах, ажлын гүйцэтгэл бүтээмжийг нэмэгдүүлэх, захиргааны ажилчдыг багийн ажиллагааны зарчимд чадавхижуулах зорилгын хүрээнд зохион байгуулсан юм. 

Сургалтыг “Удирдлагын менежмент”, “Захиргааны ажилчдаас ямар суурь ур чадвар шаардах вэ?”, “Байгууллагын удирдлагын үйл ажиллагаанд PDCA мөчлөг ашиглах нь”, “Багийн ажиллагааны үндсэн зарчим”, “Захиргааны ажилчдыг зорилгын гүйцэтгэлийн тогтолцоогоор хэрхэн удирдах вэ?”, Албан бичгийн найруулга зүй, тушаал журам боловсруулах, байгууллагын тайлан, төлөвлөгөө хэрхэн бичих вэ?” сэдвүүдээр Эмнэлгийн удирдлагууд, албадын дарга нар удирдан явууллаа.