НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР - 2019.03.27

Та манай эмнэлгийг сонговол Таныг дараах боломжууд хүлээж байна:
  • Ажилтан бүрт хувь хүн болон мэргэжлийнхээ хувьд ахиж өсөн дэвших ижил тэгш боломж
  • Ажилтнуудад зориулсан нийгмийн хамгааллын хөтөлбөр
  • Ажлын таатай орчин
  • Баталгаатай цалин урамшуулал
  • Дэвшилтэт техник технологи
  • Найдвартай ажлын байр
  • Чадварлаг эвсэг хамт олон
  • Шинэ үеийн чадварлаг залуустай нэг баг болон хамтран ажиллах

Сонгон шалгаруулалтын үйл явц:

  • Нээлттэй ажлын байрны зарын дагуу иргэний материалыг хүлээн авна.
  • Албан тушаалын онцлогийг харгалзсан бичгийн шалгалт
  • Ярилцлага
  • Шийдвэр

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн анкет(Маягт №1)
  • Боловсролын гэрчилгээ, диплом, мэргэжлийн үнэмлэхний хуулбар
  • Эмчлэх сувилах эрхийн зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар
  • Иргэний үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар
  • 4х6 хэмжээтэй цээж зураг нэг хувь
  • Гурван үеийн намтар
  • Сонгон шалгаруулалтанд орохыг хүссэн өргөдөл

Материал хүлээн авах хаяг:
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 5-р хороо, Ард-Аюушийн гудамж 1а, Улсын гуравдугаар төв эмнэлгийн Сургалт хөгжил, хүний нөөцийн алба, 3 тоот өрөө

Утасны дугаар: 7700-0316

Гемодиализ эмчилгээний их эмч - 1 /гэрээт/

Тавигдах шаардлага
  • Анагаах ухааны их сургуулийг бакалаврын зэрэгтэй төгсөж Бөөр, гемодиализийн их эмчийн төрөлжсөн мэргэшил эзэмшсэн байх
  • Эмчлэх эрхийн зөвшөөрлийн хугацаа 5 жил байх ба хүчинтэй байх
  • Ёс зүй, харилцаа хандлагыг дээдэлдэг байх
  • Мэргэжлээрээ ажилласан туршлагатай
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Багаар ажиллах, эрдэм шинжилгээний ур чадварт суралцсан
  • Компьютерийн хэрэглээний програм дээр ажиллах чадвартай
  • Тус эмнэлэгт ажиллах хүсэл эрмэлзлэлтэй болон ачаалал даах чадвартай

Материал хүлээн авах хугацаа: 2019.04.05

Эм зүйч - 2 /гэрээт/

Тавигдах шаардлага
  • Эм зүйч мэргэжлээр бакалавр зэрэгтэй төгссөн
  • Клиникийн эм зүйчээр мэргэшсэн
  • Бие даан болон багаар ажиллах ур чадварыг эзэмшсэн
  • Санаачлагатай ажиллах чадвартай
  • Өөрийгөө байнга хөгжүүлэх эрмэлзэлтэй
  • Багаар ажиллах, эрдэм шинжилгээний ур чадварт суралцсан
  • Ёс зүй, харилцаа хандлагыг дээдэлдэг байх
  • Компьютерийн хэрэглээний програм дээр ажиллах чадвартай

Материал хүлээн авах хугацаа: 2019.04.05

Угаагч - 1 /эрэгтэй/

Тавигдах шаардлага
  • Бүрэн дунд болон түүнээс дээш боловсрол эзэмшсэн байх
  • Эмнэлэгт ажилласан туршлагатай бол давуу тал болно
  • Эмнэлгийн дотоод орчин, халдвар хамгааллын дэглэмийн талаар мэдээлэлтэй байх
  • Эерэг хандлагатай, ёс зүй харилцаа хандлага сайтай
  • Тогтвортой суурьшилтай ажиллах хүсэлтэй
  • Ээлжийн хуваариар ажиллах боломжтой, ажлын ачаалал даах чадвартай

Материал хүлээн авах хугацаа: 2019.04.01