Нээлттэй ажлын байр - Хүний нөөцийн менежер

Тавигдах шалгуур:

  • Хүний нөөцийн удирдлага, бизнесийн удирдлага, хууль эрхзүйн чиглэлээр их дээд сургууль төгссөн байх,  /Мэргэжлээрээ магистр, докторын зэрэг хамгаалсан бол давуу тал гэж тооцно/ 
  • Хүний нөөцийн чиглэлээр 5-аас дээш жил тасралтгүй ажилласан туршлагатай байх,
  • Хүний нөөцийн өдөдр тумын болон бодлогын бичиг баримт, хөтөлбөрийг бие даан боловсруулах чадвартай байх, 
  • Харилцааны өндөр соёлтой, англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх, 
  • Ачаалал дааж, хариуцлага хүлээх чадвартай байх,
  • Багаар ажиллах өндөр чадвартай төдийгүй бие даан аливаа ажлыг удирдан зохион байгуулах чадвартай байх,

Бүрдүүлэх материал:

  1. Төрийн албан хаагчийн анкет (2019.01.31 ны өдрийн 05 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албан хаагчийн анкет Маягт №1-ийн дагуу бүрэн бөглөсөн байх)
  2. Мэргэжлийн диплом, үнэмлэхний хуулбар
  3. Боловсролын гэрчилгээ, аттестат, дипломын хуулбар
  4. Мэргэжлийн үнэмлэх, дипломын хуулбар
  5. Магистр, докторын зэрэг хамгаалсан бол түүнийг гэрчлэх баримт материалууд
  6. Иргэний үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар
  7. Сонгон шалгаруулдалт орохыг хүссэн өргөдөл
  8. Өмнө нь ажиллаж байсан байгууллагын удирдлагын тодорхойлолт

Нэмэлт шаардлага:

Тус эмнэлгийн “Шинээр ажилтан сонгон шалгаруулж авах журам”-ын 4.1.9-д заасны дагуу “Байгууллагын соёл, Эмнэлгийн ирээдүйн хөгжилд хувь хүний үүрэг хариуцлага, багийн ажиллагаа” сэдвүүдээр 2000 үгтэй Эссэ бичиж ирүүлэх

Холбоо барих

Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 5-р хороо, Ард-Аюушийн гудамж 1а, Улсын гуравдугаар төв эмнэлгийн Сургалт хөгжил, хүний нөөцийн алба, 203 тоот өрөө

Утасны дугаар: 7700-0316

Факс: 7000-7886

Анкет хүлээн авах хугацаа: 2019/04/12-05/12 дуустал