ЭМНЭЛГИЙН ДАРГЫН НЭРЭМЖИТ САГСАН БӨМБӨГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

“Эмнэлгийн удирдлагын нээлттэй сарын аян”-ны хүрээнд эмч, ажилчдын амралт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хамт олны эв нэгдэл, итгэлцлийг бүрдүүлэх, тус эмнэлгийн шигшээ багийн тамирчдыг шинэчлэх зорилгоор Эмнэлгийн даргын нэрэмжит сагсан бөмбөгийн аварга шалгаруулах шилжин явах цомын төлөөх тэмцээнийг 2019 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр зохион байгууллаа.
Тус тэмцээнд нийт 29 багийн 280 гаруй тамирчид болон хөгжөөн тэмцэгчид оролцсон бөгөөд дараах тасаг, нэгжийн баг, тамирчид авхаалж самбаа, хурд хүчээр бусдыгаа манлайлан шагналт байруудад шалгарлаа. Үүнд: 
Эрэгтэй сагсан бөмбөг: 
• I байранд-Эмнэлгийн захиргаа, эмнэлгийн тоног, төхөөрөмжийн нэгдсэн тасгийн хамтарсан баг, 
• II байранд-Дүрслэл оношилгооны тасгийн баг, 
• III байранд-Мэдрэлийн мэс заслын тасаг, чих, хамар, хоолойн мэс заслын тасаг, харвалтын тасаг, мэдрэл судлалын тасгийн хамтарсан баг; 
Эмэгтэй сагсан бөмбөг:
• I байранд-Мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний тасгийн баг, 
• II байранд-Мэдрэлийн мэс заслын тасгийн баг, 
• III байранд-Сэргээн засах эмчилгээний тасаг, чих, хамар, хоолойн мэс заслын тасгийн хамтарсан багууд шалгарч багийн нэгдсэн дүнгээр Мэдрэлийн мэс заслын тасаг, чих, хамар, хоолойн мэс заслын тасаг, харвалтын тасаг, мэдрэл судлалын тасгийн хамтарсан баг “Шилдэг баг, хамт олон”-оор шалгарч шилжин явах цомын эзэд боллоо. 

Энэхүү тэмцээний шилдэг эрэгтэй тоглогчоор ММЗТ-ийн их эмч Б.Тулга, шилдэг эмэгтэй тоглогчоор МЭЭТ-ийн сувилагч М.Мөнгөнбаяр, шилдэг дасгалжуулагчаар ЕМЗТ-ийн эрхлэгч М.Ганбаатар нар тус тус шалгарсан бол тасаг, албадын эрхлэгч, дарга нарын дунд зохион байгуулагдсан “Холын зайн шидэлт”-ийн тэмцээнд ЭЗА-ны дарга Т.Отгонбилэг, ЧДАА-ны дарга Б.Одончимэг нар тус тус шалгарлаа. Эмнэлгийн даргын нэрэмжит сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд идэвхтэй оролцсон нийт тасаг, нэгжийн баг, тамирчдад эмнэлгийн захиргааны нэрийн өмнөөс талархал илэрхийлж спортын өндөр амжилт хүсэн ерөөе.