“ХҮН БҮРТ ЦЭВЭР ГАРААР ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЬЕ” ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАА

Эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдварт өртөхөөс сэргийлэх хамгийн энгийн бөгөөд хялбар арга бол гарын ариун цэвэр сахих явдал юм. Дэлхий дахинд жил бүрийн тавдугаар сарын 05-ны өдрийг “Дэлхийн гарын эрүүл ахуйн өдөр” болгон тэмдэглэдэг бөгөөд 2019 онд энэхүү өдрийг “Хүн бүрт цэвэр гараар тусламж үйлчилгээ үзүүлье” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэхүү өдрийг тохиолдуулан Улсын гуравдугаар төв эмнэлгийн халдвараас сэргийлэх хяналтын баг, Ерөнхий мэс заслын тасгийн хамт олон “Хүн бүрт цэвэр гараар тусламж үйлчилгээ үзүүлье” уриан дор эмч, эмнэлгийн ажилчид, иргэд үйлчлүүлэгчдэд зориулсан эрүүл мэндийн боловсрол олгох сургалт, өдөрлөгийн арга хэмжээг 2019 оны 05 дугаар 03-ны өдөр зохион байгууллаа.

Өдөрлөгөөр “Хүн бүрт цэвэр гараар тусламж үйлчилгээ үзүүлье” сэдвээр сургалт, мэдээллийн арга хэмжээ зохион байгуулж, эмч, эмнэлгийн ажилчдад зориулсан “Гарын эрүүл ахуй”, “Хүн бүрт цэвэр гараар тусламж үйлчилгээ үзүүлье”, Гар угаах зөвлөмж” сэдврүүдээр бэлтгэсэн гарын авлага тараан, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн гар угаалт, халдваргүйжүүлэлтийн байдалд ДЭМБ-ын гар угаалт, ажиглалтын маягтын дагуу үнэлгээ хийж, ионжуулсан аппарат буюу Black box-оор үнэлэх ажлыг зохион байгуулж, гарын халдваргүйтгэлийн талаар зөвлөгөө, зөвлөмж өглөө. Мөн хэвтэн эмчлүүлж байгаа үйлчлүүлэгч нарт гарын эрүүл ахуй мэдээлэл явуулж, зөвлөгөө, зөвлөмж өгч ажиллалаа. тус өдөрлөг нийт 300 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн, иргэд, үйлчлүүлэгчид оролцлоо.