АХМАДЫН ЗӨВЛӨЛ 5 ЖИЛИЙН ОЙГОО ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Улсын гуравдугаар төв эмнэлгийн дэргэдэх ахмадын зөвлөл нь 5 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлж байгаа бөгөөд 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Эмнэлгийн даргын А/55 тушаалаар 9 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдан ажиллаж эхэлсэн түүхтэй.

Тус эмнэлгийн ахмадын зөвлөлд 307 ахмад настан харьяалагддаг бөгөөд эмнэлгийн захиргаа, ахмадын зөвлөл хамтран ахмад настнууддаа чиглэсэн олон талт үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлдэг билээ.