ШИЛДЭГ СУВИЛАХУЙН БАГААР ШАЛГАРЛАА

"Алтан дэнлүү 2019" шилдэг сувилагч, сувилахуйн баг тодруулах ёслол хүндэтгэлийн арга хэмжээ 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Тусгаар тогтнолын ордонд зохион байгуулагдсан бөгөөд Улсын гуравдугаар төв эмнэлгийн Харвал, шигдээсийн тусламж үйлчилгээний сувилахуйн баг “ШИЛДГИЙН ШИЛДЭГ СУВИЛАХУЙН БАГ”-аар шалгарлаа. Шилдэг сувилахуйн багаар шалгарсан хамт олондоо цаашдын ажил, хөдөлмөрт нь улам их амжилт хүсэн ерөөе.