Талархал

Бидний дүү И.Мөнхбаяр нь 2018 оны 11 дүгээр сарын 20-ны шөнө биеийн байдал маш хүнд яаралтай тусламжийн тасагт ирсэн билээ. Нойр булчирхайн үхжилт үрэвсэл, олон эрхтэний дутагдал оноштой ЕМЗТ-т хэвтэн эмчлүүлсэн билээ.

Их эмч Б.Болормаа, Ц.Лочин, резидент эмч нар, эрчимт эмчилгээний сувилагч. М.Гэрэлтуяа, Б.Зул-Очир, Ү.Тэгшжаргал, Н.Уртнасан, Б.Баярсайхан, Б.Ангараг, Г.Пагма, С.Дэлгэрмаа, Нямсүрэн, Д.Билэгдэмбэрэл, Ч.Отгончимэг. Мөн мэс заслын сувилагч Ч.Мөнхзаяа, Д.Хонгорзул, Д.Ганчимэг, Т.Байгалмаа. Үйлчлэгч Ганаа, Одко нар хамт олонд маш их талархаж байна.

Дүүд минь болон гэр бүлд амьдрал, аз жаргал хайрласан АЛТАН ГАРТ та нартаа маш их баярлаж байна. Үхэл амьдралын зааг дээр дэнжигнэж байсан дүүгийн минь амийг аварч, гэр бүлийг минь элэг бүтэн аз жаргалтай болгож өгсөнд талархаад ханашгүй байна.

Энэрэнгүй үйлсийн элч болж ард түмнийхээ эрүүл энхийн манаанд цэг наргүй бат зогссон та бүхэн минь олон сайхан гэр бүлд элэг бүтэн аз жаргал, баяр баяслаар дүүрэн амьдрал хайрлана гэдэгт итгэлтэй байна. Алтан гартай сүүн сэтгэлтэй та бүгдийн минь ажил үйлс нь бүтээмжтэй байж, амьдрал нь аз жаргал сайхан бүхнээр дүүрэн байх болтгугай.

Эмчлүүлэгч И.Мөнхбаяр, эгч И.Мөнхцэцэг  /96054526, 86993535/

БГД, 3-р хороо, 2-р хороолол, 53-4-57 тоот