ЯПОН УЛСЫН СУВИЛАХУЙН МЭРГЭЖИЛТНЭЭС ТУРШЛАГА СУДЛАН ХАМТРАН АЖИЛЛАЖ БАЙНА

Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн Сувилахуйн алба, сувилагч мэргэжилтнүүд тус эмнэлэгт 2019 оны 04 дүгээр сараас 3 сарын хугацаатайгаар сайн дураараа ирж ажиллаж буй Япон улсын Нийгмийн эрүүл мэндийн сувилагч, Сувилахуйн ухааны доктор Шоота Огавагаас туршлага судлан хамтран ажиллаж байна. 

Тус эмнэлгийн сувилахуйн албаны зөвлөхөөр ажиллаж буй Шоота Огава нь тус эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт 7 хоногийн 3 өдөрт хүнд өвчтөний хамтарсан үзлэг хийж арга зүйн зөвлөгөө өгөх, тусламж үйлчилгээний нийт тасаг нэгжүүдээр сувилахуйн төлөвлөгөөт хяналтын тойролт хийх, сувилахуйн ахлах менежерүүдэд судалгааны арга зүй болон нотолгоонд суурилсан сувилахуйн тусламж үйлчилгээний чиглэлүүдээр сургалтуудыг зохион байгуулж, зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх сувилахуйн зөвлөмжийн гарын авлага болон шинэ сувилагчийн ур чадварыг үнэлэх үнэлгээний шалгуур хуудас боловсруулах зэргээр сувилахуйн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, чадавхижуулахад сувилахуйн албатай хамтран ажиллаж байна.