Улсын гуравдугаар төв эмнэлгийн хэм судлалын баг Торгоны замын орнуудын Хэм судлалын нийгэмлэгтэй хамтран ажиллаж байна

2019 оны 05 сарын 07-10-ны өдрүүдэд тус эмнэлгийн хэм судлалын баг Торгоны замын орнуудын Хэм судлалын нийгэмлэгийн ерөнхийлөгч Профессор Ройн Рекваватай (Гүрж улсын иргэн) хамтран зүрхний хэм алдагдлын эмчилгээ оношилгоо шаардлагатай 20-66 насны нийт 34 хүнд электрофизиолгийн оношилгоо шинжилгээ хийж, зүрхний хэм алдагдлын радио долгионт катетер аблаци эмчилгээг амжилттай хийлээ. Үүнээс амь насанд аюултай ховдлын тахикарди хэлбэрийн хэм алдагдлыг илрүүлж, эрт үеийн эмчилгээг хийж яаралтай арга хэмжээ авлаа.