“ХАРАХ ӨНЦГӨӨ ӨӨРЧЛӨХ НЬ” СЭДЭВТ ЭЕРЭГ ХАНДЛАГЫН ЧИГЛЭЛЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Эрүүл мэндийн салбарт 2019 оныг “Инээмсэглэл-Эерэг хандлагын жил” болгон зарласантай холбогдуулан Улсын гуравдугаар төв эмнэлгийн зүгээс байгууллагын хэмжээнд "Хариуцлага-Хандлага-Ёс зүйн жил" болгон зарлаж, зорилтот жилийн хүрээнд эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, харилцаа, эерэг хандлагын чиглэлээр мэргэжлийн сургалтын үйл ажиллагаа явуулдаг байгууллага болон мэргэшсэн лектор багш нартай хамтран сургалт, мэдээллийн үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж байгаа билээ.

Энэхүү үйл ажиллагааны хүрээнд 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр сэтгэл зүйч, гэр бүл, сэтгэл судлалын ухааны доктор Г.Наранбаатар, хүний их эмч, эрх зүйч, хууль зүйн ухааны доктор Б.Одгэрэл нар хүрэлцэн ирж “Харах өнцгөө өөрчлөх нь”, “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй” сэдвээр сонирхолтой сургалтыг тус эмнэлгийн нийт 300 гаруй эмч, ажилчдыг хамруулан зохион байгууллаа.