“МЭРГЭЖЛЭЭС ШАЛТГААЛАХ УУШГИНЫ ЭМГЭГИЙН ЭРТ ҮЕИЙН ОНОШИЛГООНЫ ЧАДАВХИЙГ САЙЖРУУЛАХ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Улсын гуравдугаар төв эмнэлэг “Жайка” Олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй төслийн хүрээнд “Мэргэжлээс шалтгаалах уушгины эмгэгийн эрт үеийн оношилгооны чадавхийг сайжруулах” сэдэвт 2 дахь удаагийн сургалтыг 2019 оны 05 дугаар сарын 28-30-ны өдрүүдэд зохион байгууллаа. Энэхүү сургалтанд 21 аймаг, 9 дүүргийн дүрс оношилгоо, уушги, дотор, сүрьеэ, мэргэжлээс шалтгаалах өвчин судлалын нийт 150 эмч, мэргэжилтнүүд оролцсон бөгөөд тус сургалтыг Япон улсаас хүрэлцэн ирсэн эрдэмтэн багш нарын баг удирдан явууллаа. 

Тус сургалтаар уул уурхайн салбар хөгжиж буй өнөө үед хөдөлмөрийн нөхцөлтэй уялдан үүсч буй уушгины эдгэшгүй эмгэг өвчнийг эрт үед нь оношлох, урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган ажиллах, мэргэжлийн шалтгаалсан эмгэгтэй хүмүүст олгогдох тэтгэмжийн талаар болон Улаанбаатар хотын барилга, байгууламж, дулаалганд ашиглаж буй шилэн хөвөнгөөс үүдэлтэй мэргэжлээс шалтгаалах уушгины эмгэгийг талаарх ойлголт, агаарын бохирдолттой холбоотой амьсгалын замын үрэвсэлт өвчин тэдгээрийн ялган оношилгооны чиглэлүүдээр сургалт, мэдээллийн үйл ажиллагааг зохион байгууллаа.