“ИНЭЭМСЭГЛЭЛ ЭЕРЭГ ХАНДЛАГА” СЭДЭВТ УРЛАГИЙН БАЯРЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Улсын гуравдугаар төв эмнэлгийн “Дэмжин туслах үйлчилгээний ажилчдын нэрэмжит сарын аян”-ын хүрээнд “Инээмсэглэл эерэг хандлага” сэдэвт урлагийн баярын арга хэмжээг зохион байгууллаа. Тус арга хэмжээнд дэмжих туслах үйлчилгээний тасаг, албадын 8 багийн нийт 143 ажилтан оролцож, урлагийн 3 төрлөөр авьяас чадвараа гарган өрсөлдөн шилдгүүдээ тодрууллаа. 

Шилдэг дууны төрөлд “Аз жаргалыг түгээе” багийн гоцлол дуучин эмнэлгийн соёл үйлчилгээний албаны ажилтан Б.Энх-Эрдэнэ, шилдэг найрал дууны төрөлд “Энэрэл” багийн найрал дууны хамтлаг, шилдэг чөлөөт үзүүлбэрийн төрөлд “Таван өнгө” багийн ИТААА-ны мужаан О.Олзвойбаатар, ЭТТНТ-ийн техникч Б.Даваажаргал, ЭСҮА-ны таны туслах Г.Буянтогтох нарын шүлэг болон дууны үзүүлбэрүүд тус тус шалгарч, нийлбэр дүнгээр ЭСҮА-ны ахлах менежер Б.Соёл-Эрдэнэ ахлагчтай “Аз жаргалыг түгээе” баг шилдгийн шилдгээр шалгарлаа. 
Тус арга хэмжээг Харвалтын тасгийн их эмч Т.Баасандорж, Чих хамар хоолойн мэс заслын тасгийн их эмч И.Батчулуун, сургалтын арга зүйч М.Оюунчимэг нар шүүсэн бөгөөд шүүгчдийн нэрэмжит шагналыг ИТААА-ны ажилтан Б.Алимаад гардуулав.

Энэхүү урлагийн баярыг эмнэлгийн удирдлагын баг, захиргааны төлөөлөл үзэж сонирхсон бөгөөд Эмнэлгийн дарга Ц.Төмөр-Очир дэмжин туслах үйлчилгээний тасаг, албадын ажилчдад баяр хүргэж, шагнаж урамшууллаа. Биднийг дэмжин ажилласан эмнэлгийн захиргаа, хамт олон, шүүгчдийн бүрэлдэхүүнд гүнээ талархал илэрхийлэе.
ЭСҮА, ИТААА, ЭХҮА, ЭТТНТ, ЭХСХА