2019 оны УРИА

“НЯНГИЙН ЭСРЭГ ЭМИЙН ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭГ ТӨЛӨВШҮҮЛЭХ, НЯНГИЙН ТЭСВЭРЖИЛТЭЭС СЭРГИЙЛЭХ НЬ” СУРГАЛТЫГ ОРОН НУТАГТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Эрүүл мэндийн сайд, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2017 оны А/191, А/64 тоот тушаалаар баталсан “Нянгийн тэсвэржилтээс сэргийлэх салбар дундын үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг ханган ажиллах хүрээнд Улсын гуравдугаар төв эмнэлгийн эмч мэргэжилтнүүдэд “Нянгийн эсрэг эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх, нянгийн тэсвэржилтээс сэргийлэх нь” багц цагийн сургалтыг АШУҮИС-ийн Эмзүйн сургуультай хамтран зохион байгуулсан бөгөөд сургалтанд нийт 150 эмч, эмнэлгийн мэргэжилтнийг хамруулсан.

Улсын гуравдугаар төв эмнэлгийн санаачлага, ХААН Банк Сангийн дэмжлэг, санхүүжилтээр 3 дахь жилдээ хэрэгжиж буй “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ыг Увс, Ховд, Баян-Өлгий зэрэг баруун бүсийн 3 аймагт зохион байгуулж байгаатай уялдуулан тус аймгуудын эмч, эмнэлгийн мэргэжилтэн, иргэдийн дунд “Нянгийн эсрэг эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх, нянгийн тэсвэржилтээс сэргийлэх нь” сургалтыг зохион байгуулж байна.