2019 оны УРИА

“МИНИЙ ИНЭЭМСЭГЛЭЛ-БИДНИЙ ЭМНЭЛЭГ” СЭДЭВТ ШИЛДЭГ ЛЕКЦ, ЛЕКТОР ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2019 оны 06 дугаар сарын 27-ний өдөр Улсын гуравдугаар төв эмнэлгийн эмч, ажилчдын дунд “Миний инээмсэглэл-Бидний эмнэлэг” сэдэвт шилдэг лекц, лектор шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа. Энэхүү арга хэмжээг 2019 оныг МУЗГазраас “Иргэн төвтэй төрийн үйлчилгээ”, Эрүүл мэндийн салбарын “Инээмсэглэл-Эерэг хандлагын жил”-ийн хүрээнд тус эмнэлэг “Үйлчлүүлэгч төвтэй эмнэлгийнбайгууллагын соёл хөгжлийг шинэ түвшинд хүргэж хөгжүүлэх, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн ёс зүйн хэм хэмжээ, найрсаг харилцаа, эерэг хандлагыг төлөвшүүлэх, үг хэл, үйл хөдлөлөөрөө эмнэлгийн хамт олон, эрүүл мэндийн бусад байгууллагыг үлгэрлэн манлайлж, эмнэлгийн ажиллагсад, иргэд үйлчлүүлэгчдийн дунд харилцан итгэлцлийн найрсаг уур амьсгалыг бий болгох зорилгоор эмч, ажилчдынхаа дунд зохион байгууллаа. 

Тус тэмцээнийг 3 үе шаттайгаар зохион байгуулж, нийт оролцогчдоос ирүүлсэн материалуудаас сүүлийн шатанд шилдэг 15 илтгэлийг шалгаруулан аман хэлбэрээр хэлэлцүүлсэн бөгөөд тэмцээнийг Эмнэлийн дарга, БТМЭОДарга, тус эмнэлгийн Ёс зүйн салбар хорооны дарга, МУЭТасгийн эрхлэгч болон ЭМЯ-ны Ёс зүйн хяналтын хорооны нарийн бичгийн дарга нарын шүүгчдийн бүрэлдэхүүнтэйгээр дараах шилдэг лекц, лекторыг шалгарууллаа. 

Тэмцээний шилдэг лекторын төрөлд: 

1-р байранд Сэргээн засах эмчилгээний тасгийн сувилагч Н.Ганцэцэг, 

2-р байранд Эмнэлгийн хоол үйлдвэрлэлийн албаны түгээгч М.Гунгаадулам, 

3-р байранд Эмнэлгийн соёл үйлчилгээний албаны лавлагааны ажилтан Г.Буянтогтох,

4-р байранд Эрчимт эмчилгээний нэгдсэн тасгийн их эмч Б.Анхцэцэг, 

5-р байранд Эмнэлгийн соёл үйлчилгээний албаны лавлагааны ажилтан Д.Тунгалаг нар, 

Тэмцээний шилдэг лекцийн төрөлд: 

1-р байранд Мэдээллийн технологийн албаны инженер Б.Бат-Ирээдүй, 

2-р байранд Эмнэлгийн соёл үйлчилгээний албаны лавлагааны ажилтан А.Мөнгөн-Оюу, 

3-р байранд Эмнэлгийн соёл үйлчилгээний албаны үйлчлэгч О.Сэлэнгэ, 

4-р байранд Эмнэлгийн соёл үйлчилгээний албаны ахлах менежер Б.Соёл-Эрдэнэ, 

5-р байранд Эмнэлгийн хоол үйлдвэрлэлийн албаны хоолны технологич С.Болортуяа нар тус тус шалгарч БНСУ-ын “Тэ Жон Сон” эмнэлэгт туршлага судлах эрхийн бичгээр шагнууллаа.