ТАЛАРХАЛ

ШУГТЭ-ийн захиргаа болон Чанарын албанд

Бурмаа даргатай Уламжлалт эмчилгээний тасаг 2019 оны 6-р сарын 3-13-ны хооронд 10 хоног хэвтэн эмчлүүлэв. Энэ тасгийн эмч Бурмаа нь эелдэг сайхан харьцаагаар өвчтөн намайг угтан авч уламжлалт эмчилгээ, зүү төөнүүр, бариа, бумба, физик эмчилгээ, 5 төрлийн тан эмчилгээ хийж унтаж чадахгүй байсан өвчнөөс минь салгаж өглөө. Өдийг хүртэл ийм үр дүнтэй уламжлалт эмчилгээ байдаг гэдгийг мэддэггүй байснаа нуух нь юу вэ. Энэ тасгийн хамт олон нь өөрсдийн ажилдаа мэргэшсэн ажил, үйлчилгээ сайн, өвчтөний эмчлүүлж байгаа өрөө цэвэрхэн. Удирдлага зохион байгуулалт тэргүүний хамт олноор үйлчлүүлж эдгэрээд гарч байгаадаа сэтгэл хангалуун “Онц” гэсэн үнэлгээ өгөөд гарлаа.

Тасгийн хамт олондоо ажилд нь амжилт, амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Танай хамт олонд баярлалаа.

8 палатны эмчлүүлэгч Г.Эрдэнэбилэг, Д.Агиймаа