ТАЛАРХАЛ

Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг Сэтгэгдэл илгээх нь

Миний бие Д.Оюунцэцэг нь танай эмнэлгийн уламжлалт эмчилгээний тасгийн Бурмаа эрхлэгчтэй хамт олоноор маш сайхан эмчлүүлээд гарч байгаа юм. Эмчлүүлэхээр ирэхэд маш сайхан цэмцгэр орчин эелдэг харьцаатай эмч сувилагчид угтсан билээ.

Энэ тасагт 5S буюу 5С гэдэг алтан зарчим утгаараа хэрэгжиж байдаг юм байна гэдэг сэтгэгдэл надад төрсөн шүү. Ингээд: Тасгаа маш сайхан хамт олон болгон удирдаж байгаа эрхлэгч Бурмаа, ахлах сувилагч Ариунтөгс нарт маш их баярлалаа. Эмчлүүлэгч над зөвлөлгөө өгч эмчилсэн эмч Раднаа, сувилагч Золзаяа, Өлзий, Батхишиг, Мөнхбат үйлчлэгч Бадамханд, Ганчимэг, их эмч Цэнд-Аюуш (би өөрийнхөө эмчтэй андуурч харьцахад маш эелдэг хүлээж авсан). Та нартаа ажлын амжилт амьдралын сайн сайхан бүхнийг хүсэе ерөөе.

9 палатны эмчлүүлэгч Д.Оюунцэцэг

Утас 88526464

2019.06.21