ТАЛАРХАЛ

Улсын гуравдугаар төв эмнэлгийн захиргаанд

Зүрхний мэс заслын тасгийн эмчлүүлэгч Бат-Амгалангийн аав ээжээс нь талархал илэрхийлж байна.

Миний хүү Эрдэнэ овогтой Бат-Амгалан 2019 оны 05 сарын 09 өдөр зүрхний мэс засалд орж 06 сарын 16-ны өдрийг хүртэл эрчимт эмчилгээний тасагт 40 хоног эмчлүүлсэн болно. Аюулт өвчнөөс аварч амьдрал бэлгэлсэн зүрхний мэс заслын тасгийн эрхлэгч Ц.Даваацэрэн, Б.Батбаатар, сэхээний эмч Г.Ундармаа, О.Дэмид-Од болон бусад эмч нартаа мөн сэхээний сувилагч нартаа болон тасгийн сувилагч нартаа, эмнэлгийн бусад бүх ажилчидад баярлаж байна. Хүүг минь үхэл амьдралын заагаас аварч чадсан алтан гартай ариун үйлчтэй бурхан шиг хүмүүс та нартаа ур чадвар гарган өргөсөн тангарагтаа үнэнч байдаг та нартаа маш их баярлаж байна. Мөн бөөрний эмч Б.Болормаа, гемодиализын тасгийн эрхлэгч Д.Мөнхзул бусад эмч нарт талархаж байна.

06 сарын 18-наас 07 сарын 01-ний өдрийг хүртэл эмчилүүлэн хэвтсэн тасгийн хамт олондоо баярлалаа.

Та бүхний сайн үйлс бүхэн дэлгэрч байх болтугай.

Аав Эрдэнэбат, ээж Баянжаргалаас.

2019 оны 7-р сарын 1.