УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГТ УУШИГНЫ БАГТААМЖ ХЭМЖИГЧ “СПИРОМЕТР” АППАРАТЫГ БЭЛЭГЛЭЛЭЭ

Олон улсын Ротари байгууллагын 2710 дугаар дүүрэг, Өмнөд Хирошимагийн Ротари Клуб хамтран Улсын гуравдугаар төв эмнэлгийн “Уушги судлалын тасаг”-т 25 сая төгрөгийн үнэ бүхий уушигны багтаамж хэмжигч “СПИРОМЕТР” аппаратыг бэлэглэлээ. 
Тус эмнэлгийн тусламж үйлчилгээнд нэн шаардлагатай уг аппаратыг хандивласан Олон улсын Ротари байгууллагын 2710 дугаар дүүрэг, Өмнөд Хирошимагийн Ротари Клубын хамт олонд хүн ардынхаа эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд бодитой хувь нэмэр оруулсан явдалд Эмнэлгийн захиргаа, нийт хамт олныхоо нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлж, ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.