Сувилахуйн албанд талархал илэрхийлэх нь

Миний хүү Э.Бат-Амгалан 2019 оны 5-р сарын 9-ний өдөр зүрхний мэс засалд орж зүрхний мэс заслын дараах эрчимт эмчилгээний хэсэгт 40 хоног эмчлүүлэн хэвтэж байх хугацаанд миний хүүг ямарч цооролт улайлтгүй арчилж халамжилан сувилж байсан тасгийн сувилагч нартаа бүгдэд нь маш их талархаж байна. Та нартаа ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсэж, амьдралд нь аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье.

Тасаг, алба Нэр
1 Сувилахуйн албаны дарга Д.Тунгаамаа
2 Зүрхний мэс заслын тасгийн их эмч Д.Бат-Ундрал
3 Зүрхний мэс заслын тасгийн ахлах сувилагч Д.Цолмон

Та бүхний сайн үйлс бүхэн дэлгэрч байх болтугай.

Эмчлүүлэгч Бат-Амгалан болон аав Эрдэнэбат, ээж Баянжаргал

2019.07.01